COVID-19-ийн батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 340 боллоо

2020-10-27 12:191min0
kovidtest

Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, манай улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 340 боллоо.

Уг иргэн эх орондоо 2020 оны аравдугаар сарын 22-нд эх орондоо иржээ. Тухайн өдөр УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 70 орчим иргэнийг татан авч байв.

Батлагдсан 340 тохиолдлоос 312 нь эдгэрээд байна. Харин коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 28 иргэн эмчлүүлж буй бөгөөд 20 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол найман хүний бие хүндэвтэр байгаа юм.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй