БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн байнгын хорооны хуралдааны үеэр боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогынхоо талаар танилцуулсан юм.
Тэрбээр ” Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар батлуулахад БСШУ-ны салбарт хэрэгжүүлэх дөрвөн жилийнхээ гол гол концепцүүдийг батлуулсан байгаа. Маш товчхоноор хариулахад Боловсролын салбарт хийх шинэчлэлийн гол агуулга нь чанарын асуудал. Бид сургуулийн өмнөх болон бага дунд, дээд боловсролын салбарын чанарт энэ дөрвөн жилд нэлээн ахиц гаргана.
Нэгт: 2018 оноос хийж эхэлсэн хөндлөнгийн чанарыг дотоодын үнэлгээгээр ЕБС-ийн чанар бидний хүсэж байсан үр дүнд хүрээгүй нь тогтоогдсон. Хөндлөнгийн түүврийн аргаар хийсэн чанарын судалгаагаар ЕБС-ийн сургалтын чанар 40 гаруй хувьтай байна. Бид үүнийг 2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө 60 хувьд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлж байгаа.
Хоёрт: Бид ийнхүү чанарын асуудлыг ахиулснаар дэлхийд Монгол Улсын боловсролын чанарыг үнэлүүлэх ажлыг 2022 онд хийнэ. Өмнө нь бол Дэлхийд боловсролынхоо чанар, үе шатыг үнэлүүлж байсан тохиолдол манай улсад байхгүй.
Гуравт: Дараагийн нэг гол ажил бол үр дүнд суурилсан цалингийн урамшууллын систем рүү боловсролын салбарыг шилжүүлэхээр төлөвлөж байгаа.
Дөрөвт: Цахим боловсролын асуудал
Тавд: Их дээд сургуулийн асуудал. Ялангуяа их дээд сургуулиудыг ахисан түвшиний сургалтыг илүү дэмжих бодлогыг барьж байна. Шинжлэх ухааны салбар, их сургуулид хоорондын уялдаа холбоог илүү сайжруулж, гарсан үр дүнг Монгол Улсын хөгжилд нэвтрүүлэх гол гол ажлуудыг хийнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэх зорилгоор боловсролын багц хуулийн шинэчлэлийн ажлын хэсэг гарч ажиллаад өнгөрсөн долоо хоногт хууль зүйн яамтай хамтраад хуулийн үзэл баримтлалыг батлуулаад ажиллаж байна.
Топ 10 сургуулийн хувьд 2018 онд Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр 90 сая төгрөгийн төсөвтэй судалгааны баг МУ-ын дээд боловсролын сургалтын байгууллагуудыг эрэмбэлэх, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хугацаа 8 сард дуусаад бид хүлээн аваад ажиллаад явж байна. Энэ шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сургуулиудыг эрэмбэлэх ажлыг хийнэ. Үүнтэй зэрэгцээд судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль, хууль тогтоомжийн хүрээнд УИХ-аар батлагдана. Хуультайгаа уялдуулаад их дээд сургуулиудыг эрэмбэлэх ажлыг зохион байгуулна.
Боловсролын зээлийн сангаас олгох санхүүжилтийг Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжил буюу улсын хэмжээнд тэргүүлэх дөрвөн чиглэлийн хүрээнд энэ ажлыг хийнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг Улсын сургуульд 480, хувийн сургууль 420 гэдэг шалгуурыг өөрчилнө. Нэг онооны систем рүү оруулна.
Н.БАТАА