УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж хоёр асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
1. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх зүйтэй гэж үзэж байна.
2. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд санаачилж өргөн барихаар болжээ.
Төсөлд өндөр насны тэтгэврийг 500 мянган төгрөгөөс дээш болгохоор төсөлд тусгасан байна. Өнөөдөр улсын хэмжээнд 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277.5 мянган иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 300 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй. Энэ хүмүүс бол социализмын үед ажиллаж байсан, эрт тэтгэврээ тогтоолгосон хувийн өмчгүй хүмүүс байдаг.
Хуулийн төсөл дэмжигдвэл ахмад настан хамгийн багадаа 500,000 мөнгөн төгрөгийн тэтгэвэр авах юм. Эх үүсвэрийг Цагаан суваргын орд зэрэг стратегийн орд газруудаасаа босгох боломжтой гэлээ.
Л.Баяр