Тээврийн цагдаагийн албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч-2020” ур чадварын тэмцээнд Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид багийн дүнгээр 8 дугаар байр эзэлжээ.
Тус тэмцээнд нийслэлийн дүүргүүд, 21 аймгийн нийт 36 баг тамирчин өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээний гол зорилго нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд оршдог аж.
Уг тэмцээний “Автомашин” уран жолоодлогын төрөлд тэргүүн байрт аймгийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Зоригт шалгарчээ.