Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзлаа.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт зам, тээврийн, тодруулбал, иргэний нисэх, төмөр зам, авто зам, авто тээвэр, усан тээврийн салбарт хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудын талаар товч танилцууллаа.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дэлхийн банкны нарийвчилсан зөвлөмжөөс тусгагдсан гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд зам, тээврийн салбарт, тэр дундаа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, менежментийг сайжруулах, ухаалаг тээврийг цогцлооход Дэлхийн банк хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаа дуулгав. Улмаар зам, тээврийн салбарын хөгжлийн төлөө бодит дэмжлэг үзүүлж, идэвхитэй хамтран ажиллахаа тэмдэглэлээ.
Эх сурвалж: ЗТХЯ