Л.Энх-Амгалан: Монголчууд орж чаддаггүй Хятадын дүүрэг хороолол бий болсон

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монголд орж ирээд визний хугацаа дууссан гадаадын иргэдэд нарийн хараа хяналт тавьж чадахгүй байгаа шүү. Улаанбаатар хотод хэд хэдэн Хятадын “China Town” байна‼️ Монгол Улсын хууль үйлчилдэг юмуу үгүй юм уу мэдэгдэхээ байсан газрууд байна.
Монголчууд орж чаддаггүй Хятадын дүүрэг хороолол бий болсон. Наад зах нь энэ барилгын материалын гол хэсэг 100 айл орчмыг очоод, шалгаад үзээрэй.
Монгол хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бизнес хийдэг, хорооллыг хэд хэдэн байраар нь худалдаад авчихсан. Гэтэл Монголчуудад орон суууц олддоггүй.
Банкинд их хэмжээний мөнгө байршуулдаг, хар тамхи, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлт гээд бүх л хууль бус муу муухай зүйл энд байж болзошгүй.
УИХ дээр бүх юмыг нууц нууц гээд хаалттай байлгаад байж болохгүй.
Х.Нямбаатар: Вьетнам иргэдэд хөрөнгө оруулалтын виз олгосон зөрчил илэрсэн. Визний хугацаа дууссан ч 10 жил амьдарсан хүмүүс байна.