“XX зууны Монголын соёл урлаг, утга зохиол-суу билэгт Ламжавын Ванган” сэдэвт эрдэм шинжилгээний хурал СТӨ-ний Хүүхдийн төв номын сангийн уншлагын танхимд болж байна.
Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, утга зохиол, соёл урлагийн нэрт төлөөлөгч Ламжавын Ванганы мэндэлсний 100 жилийн ойд зориулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын Их сургууль, Хүүхдийн Төв номын сан, Л.Ванганы гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь зохион байгуулж байгаа юм.
Л.Ванганы зохиол нь ерөнхийдөө БНМАУ-ын сэхээтэн, ажилчин ангийн амьдрал, ард түмний аз жаргалант амьдралыг үзүүлж байжээ. Түүнээс гадна хүүхэд залуучууд болон хүүхэлдэйн жүжгийг зохион туурвиж байв.
Түүний театрт тавигдаж байсан жүжгүүд нь
• 1953 он “Эмч нар”
• 1954 он “Тожоо жолооч” – А.Дашнямтай хамтран
• 1956 он “Урагшлах зам”
• 1959 он “Хувиа бодогч”
• 1962 он “Арвай хээрийн талд”
• 1963 он “Тамирын бэр” – О.Цэндтэй хамртан
• 1966 он “Эзэд”
• 1969 он “Зам нийлэх үү” – П.Хорлоотой хамтран
Уран сайхны кино
• 1957 он “Сэрэлт”
• 1960 он “Салхины амт” (Доржпалам найруулсан)
• 1962 он “Түмний нэг”
• 1965 он “Хүний мөр”
• 1968 он “Өглөө”
• 1971 он “Тэмцэл”
• 1970 он “Талын цуурай”
Л.Ванган нь өөрийн үзэл бодлоо эсрэг баатрын хэлээр илэрхийлдэг аргаараа их алдартай. Хүчирхийллийн дэглэмийн үнэн нүүрийг илчилсэн сонин содон хэллэгийг түүний зохиолын эсрэг баатрууд хэлж, улмаар нийтэд түгсэн нь элбэг.
Тухайлбал, “Шатны гишгүүрийг алгасаж гишгэдэггүйн адил нийгэм алгасан хөгжих нь бүтэлгүй зүйл” гэсэн “Өглөө” киноны Данзангийн үг. “Монголчуудын дагасан улс нь Орос, шилсэн зам нь хувьсгал, 100 жилийн дараа л нэг яадаг бол?” гэж хэлсэн “Түмний нэг” киноны герман геологичийн хэллэг нь афоризм болсон.
Эрдэм шинжилгээний хурал дээр тавигдаж байгаа илтгэлүүд