2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан НИТХ анхдугаар хуралдаан яг одоо болж байна.
Тус анхдугаар хуралдаанаар:
- НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд танилцуулна.
- НИТХ-д намын бүлэг байгуулах тухай
- НИТХ-ын даргыг сонгох тухай
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.
Хуралдааныг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва даргаллаа. Хуралдааны эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Дагвыг, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдавааг тус тус сонгосон бол үргэлжлүүлэн нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн.
НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн нэрийг дэвшүүлсэн. Үүнийг анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх буюу 84,44 хувийн саналаар дэмжиж, нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан сонгогдлоо.