Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын хурдан ажнай хүлэг тив, дэлхийн шилдгүүдтэй шандсаа сорьж цахиур хагалж байна.
Тэрбээр эртнээс л хурдан адууны үүлдэр угсааг сонирхож, төрсөн ах тод манлай уяач Цэрэнжигмэдийн хамт Макс угшил гэдгийг бий болгохоор зорьсон нь биелэлээ олсон бололтой. Өдгөө түүний нэрээр овоглосон хурдан удмын 300 гаруй хүлэг бий.
Түүний АНУ дахь “Mongolian Stable” жүчээгээр овоглосон морьд өнгөрсөн хугацаанд 300 гаруй уралдаанд оролцож 100-д нь эхний байр эзэлж байсан бол саяхан болсон дэлхийн тэмцээнд “MONGOL G” хурдан унаганууд дахин түүчээлжээ.
Д.Ганбаатар өөрийн цахим хуудаснаа энэ хүлгүүд хожим Монголын нэрийг дэлхийн дэвжээнд дансална гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
“MONGOL G” бол өмнө нь дэлхийн аварга авч байсан “Mongolian Saturday”-н дүү буюу нэг азарганы унаганууд бөгөөд эрүү түүш урт, магнай тэнэгэр, дөрвөн мөч тэгш, гол ясны бяртай гэх онцгой хурдан адуунд байх олон шинж зэргийг өвлөжээ.
Монгол адуу 20-25 километрт 40км/цаг хурдтай давхидаг бол шинэ монгол адуу 46 км/цаг хурдтай давхидаг байна.
https://www.facebook.com/dagvadorjiin.ganbaatar/videos/442552672778689/