Л.Энх-Амгалан: Эмийн үнийн хөнгөлөлтийн, эмийн чанарын тогтолцоонд анхаарч ажиллах ёстой

Монгол Улсын эмийн чанар, эмийн үнийн асуудал хүн бүрийн сэтгэлийг өвтгөсөн асуудал. Эмийн салбар хамгийн монопол, авлигажсан салбар болчихсон юм байна лээ л дээ.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар Монголын иргэд 5-6 дахин үнэтэй эм хэрэглэдэг. Хилээр орж ирж байгаа гурван эмийн нэг нь гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч. Эмнэлэгт хэвтсэн иргэний карманаас төлж байгаа мөнгөний 30-40 хувь нь зөвхөн эм тарианд зарцуулагддаг.
Монголын өрхийн эрүүл мэнддээ төлж байгаа зардлын 60 гаруй хувь нь эм худалдан авахад зарцуулж байна.