Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ -ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон нэмэлт мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ
“Солонгос улсад улирлын томуугийн вакцин хийлгэснээс үүдэн 20 гаруй хүн нас барсан талаар мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл бол цахим орчин тархсан албан бус мэдээллийн сувгаар тархсан юм. Энэ талаар Солонгос улсын эрүүл мэндийн яамнаас албан ёсны хариу мэдээ өгсөн ингэхдээ энэ мэдээллийг судалж байна. Энэ асуудлыг вакцинтай холбож үзэхгүй байна гэсэн. Бид энэ асуудлыг анхааралтай судалж байна гэсэн. Монгол улсад өнөөдрийн байдлаар 509 500 хүн тун вакцин оруулсан ба 440 000 гаруй нь хийгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд вакцинд хамрагдсан байдал өндөр. Ямар нэгэн урвал, хүндрэл гарсан тохиолдол илрээгүй. Дархлаажуулалтыг хянадаг бүтэн систем ажиллаж байна. Бид өдөр бүр мэдээ авч анхааралтай ажиллаж байна. Вакцины дараа хөндүүрлэх үл мэх халуурах зэрэг шинж илэрч болно. Энэ бол түр зуурын асуудал юм.
Мөн тусгаарлагдсан 20 дахь хоногтоо корона вирус илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол үнэн. Аравдугаар сарын нэгэнд ирсэн хүнд эхний шинжилгээ аравдугаар сарын хоёрны өдөр хийсэн. Хариу сөрөг гарсан. Үүний дараа хоёр дахь шинжилгээ арван гурав дахь хоногт хийсэн шинжилгээ сөрөг гарсан. Ингээд 20 дахь хоногт хийсэн шинжилгээ эерэг гарч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Одоо бид эмчилгээ үйлгээ үргэлжлүүлж байна.
Л.Баяр