Увс аймгийн Тэс сумын Баян-Овоо багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн Н/36 настай, эрэгтэй/ мал тууж “Жирээ” голыг морьтой гаталж яваад живсэн тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 15:12 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 10.22-ны өдрийн 08:00 цагаас эхлэн “Жирээ” голын усаар 16 км-т завиар урсаж, 2-3 метрийн гүнд 12 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:10 цагт түр зогсоосон. 10.23-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.