Налайх, Дарханы замын бүтээн байгуулалтад дээр ажиллах БНХАУ-ын иргэн 74 инженер, техникийн ажилтан өчигдөр /2020.10.21/ улсын хилээр зохих журмын дагуу нэвтэрсэн байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр нэвтэрч буй хятад инженер, техникийн ажилчдын нэг нь 37 хэм хүрч, өндөр халуурсан байсан тул түүнтэй ойр байсан 26 хүнийг нутаг буцааж, үлдсэн 74 хүнийг хилээр нэвтрүүлжээ.
Коронавирусын дэгдэлтээс шалгаалан улсын хил хааснаас хойш өнгөрсөн хугацаанд Хятадаас 1000 орчим инженер, техникийн ажилтан орж иржээ.