Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-иас Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 26 үйлчилгээг цахимаар авч болдог боллоо. Үүнд иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний бүртгэл гэх мэт 26 үйлчилгээ багтаж байна. Цахим үйлчилгээг улс даяар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 274 сумыг цахим үйлчилгээнд холбоод байгаа аж.
УБЕГ-аас үзүүлдэг 26 үйлчилгээ:
1. Төрсний бүртгэлийн лавлагаа
2. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
3. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
4. Гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлага
5. Регистрийн дугаарын тухай лавлагаа
6. Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа
7. Овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн лавлагаа
8. Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа
9. Үндэсний энгийн паспорт анх удаа авсан лавлагаа
10. Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан лавлагаа
11. Иргэний үнэмлэхийн лавлагаа
12. Оршин суугаа хаягийн лавлагаа
13. Цахим бүртгэл хамрагдсан эсэх лавлагаа
14. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
15. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
16. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэрийн тухай лавлагаа
17. Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа
18. Хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаа
19. Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лвлагаа
20. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
21. Үл хөдлөх хөрөнгийн лавлага
22. Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа
23. Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
24. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /насанд хүрээгүй хүний/
25. Үндэсний гадаад паспорт захиалах
26. Иргэний үнэмлэх дахин авах зэргийн цахимаар авах боломжтой болсон байна.
Л.Баяр