09:00 цагт: ЦЕГ, ХЭҮК хамтран “Эрүүдэн шүүхээс ангид байх нь” сургалт алба хаагчдад зохион байгуулна.
09:00 цагт: МСНЭ, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XI форумыг “Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа” сэдвийн дор цахимаар зохион байгуулна. Утас: 99097968, 94111727
09:00 цагт: “Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн болно.
09:00 цагт: “Барилга байгууламжийн чанарыг хэрхэн сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх “Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн” болно. Утас: 88082470 91119757
10:00 цагт: Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган эхэлнэ. Энэ үеэр ШУА-ийн дараагийн ерөнхийлөгчийг сонгоно. Утас: 98119897, 99717977
10:00 цагт: Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг болно.
10:20 цагт: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40-60 хувь бууруулах зорилгоор гаргаж буй нийтийн тээврийн гурван шинэ үйлчилгээний талаар “Бизнес эрхлэгчдийн хамтач холбоо” төрийн бус байгууллагаас үзүүлэн танилцуулж, хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 89897103
11:30 цагт: Туркийн олон улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТIКА)-ийн хөтөлбөрийн санхүүжилтээр тохижуулсан Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангийн “Эрдэм” танхимын болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, доктор (Sc.D) профессор Ж.Болдбаатар нарын “Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа” (2020 он) сурах бичгийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 99088069
12:00 цагт: Хорт хавдартай хүүхдүүдийн эцэг эхчүүд нийлж, нэг нэгнээ дэмжих бүлэг байгуулж, аян өрнүүлж буй талаараа мэдээлэл хийнэ. Утас: 350002
12:00 цагт: “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн баримтат кино, “Монголын сүм хийд ХХ зууны эхэн” номын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 328547, 91111981, 99905352
12:00 цагт: Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ болон түүний өмгөөлөгч, “Сүхбаатарын хүүхнүүд” хөдөлгөөн, сэтгүүлчдийн “Талын түрлэг” бүлгэм мэдээлэл хийнэ.
16:00 цагт: Улаанбаатар олон улсын кино наадмын хүрээнд “Ирж яваа цаг” кино форум болно.