Бельгид 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 11 дүгээр сарын 1-ний хооронд 4 дүгээр түвшний онцгой байдал зарлалаа. Энэ хугацаанд доорх хязгаарлалтуудыг чанд мөрдөхөөр шийдвэрлэжээ. Үүнд:
– Зайнаас буюу гэрээс ажиллах,
– Шөнийн 00.00 – 05.00 цагийн хооронд гэрээс гарахгүй байх,
– Олон нийтийн газар нэг дор 4-өөс дээш хүн цугларахгүй байх,
– Зоогийн болон цайны газрууд 11 дүгээр сарын 14-нийг хүртэл үйлчлүүлэгч хүлээн авахгүй, 22.00 цаг хүртэл захиалгаар үйлчлэх,
– Дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллах, 20.00 цагаас хойш согтууруулах ундааны зүйл худалдаалахгүй,
– Спортын тэмцээнийг 200-ээс илүүгүй үзэгчтэй зохион байгуулна.
Бельгийн Засгийн газраас 2 долоон хоногийн дараа дээрх шийдвэрт өөрчлөлт оруулах эсэхээ хэлэлцэнэ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам