– Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

09:00 цагт: Барилгын салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын 150 гаруй барилгын зураг төсөл зохиогч оролцсон “Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо” зөвлөгөөн болно. Утас: 99085635

ШУТИС-ИЙН VIII БАЙР

11:30 цагт: БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийн зүгээс Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 4.2 тэрбум төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. Утас: 80063208, 99832535

 “ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ

12:00 цагт: Продюсер Б.Наранзун “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогчдоос бүрдсэн “The Raisins&Nuts” хэмээх хамтлагийг танилцуулах хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99461746, 99044402

“НОВОТЕЛ” ЗОЧИД БУУДАЛ

15:00 цагт: Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын тавдугаар цахим хурал болно. Утас: 91965599

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн