Амтлагчны тусламжтайгаар амттай, сайхан үнэртэй хоол хийж болдог гэдгийг туршлагатай гэрийн эзэгтэй нар мэддэг. Гэхдээ ингээд л зогсдоггүй аж. Зарим төрлийн амтлагч ашигтай чанартай тул бага хэмжээгээр тогтмол хоол хүнсэндээ хэрэглэж байх нь зүйтэй.
Ганц чимх ч болов эдгээр амтлагчийг хийснээр дархлаагаа бэхжүүлж, эсийн үрэвслийг дарж, бие махбодоо хорт бодисоос цэвэрлэж, тэр ч бүү хэл жин хасах боломжтой. Таны гал тогоонд байдаг эдгээр түгээмэл амтлагчийн ашиг тусыг мэдээд, дуртай хоолондоо нэмэхэд тань нэмэр болох үүднээс энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
Орегано
Итали гал тогоог ореганогүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Гэхдээ энэ амтлагч өөрийн гэсэн давтагдашгүй амтнаас гадна эмчилгээний өвөрмөц шинж чанартай.
Ашигтай тал:
-Мэдрэлийн системийг тайвшруулна.
-Бактерийн эсэрг өндөр идэвхтэй үйлдэл үзүүлнэ.
-Ходоод гэдэсний замын үйл ажиллагааг хэвийн болгоно.
-Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.
-Цөс хөөх, шээс хөөх үйлдэлтэй.
-Дархлааг сайжруулдаг.
-Бронхит ба гуурсан хоолойн багтраа өвчний хөлс гаргах, цэр ховхлох үүргийг гүйцэтгэдэг.
Ямар хоолонд хийх вэ:
-Өндөгний шар
-Ногооны шөл
-Пицца
-Салатны амтлагч
-Сүмс
-Хоёрдугаар хоол
Розмарин
Розмарин хэмээх ургамал нь эртнээс элбэг хангалуун, хөгжил цэцэглэлт, үүрд мөнхийн бэлгэдэл болж иржээ. Одоо ч зарим улсад розмарины мөчрийг залуучуудад бэлэглэж, аз жаргал, амжилт бүтээлийг хүсдэг уламжлал хэвээр байна.
Ашигтай тал:
-Стресс тайлж, мэдрэлийн ачааллыг бууруулна.
-Биеийн ерөнхий ядаргааг тайлахад хэрэглэдэг.
-Чалх сайжруулна.
-Ханиад, томуу эмчлэхэд хэрэглэнэ.
-Үрэвслийн эсрэг, тамир тэнхээ сэргээх, шарх эдгээх, цөс хөөх, сэтгэл гутралийн эсрэг, антиоксидант үйлчилгээтэй.
Ямар хоолонд хийх вэ:
-Махан хоол
-Загасаар хийсэн хоол
-Даршилсан хүнс
-Ургамлын цай
Ганга
Антиоксидант идэвхээрээ Е витаминтай дүйцэхүйц маш их ашигтай ургамал юм.
Ашигтай тал:
-Хөлс гадагшлуулах, үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг үйлдэлтэй.
-Дархлаа бэхжүүлнэ.
-Ажиллах чадварыг нэмэгдүүлнэ.
-Түрүү булчирхайн үрэвсэл хүндрэхээс сэргийлнэ.
-Бэлгийн сулралыг арилгана.
Ямар хоолонд хийх вэ:
-Салатууд
-Шөлнүүд
-Жигнэсэн хоол
-Шарсан хоол
-Өндгөөр хийсэн бүх төрлийн хоол
-Сүмс
Куркума
Цагаан гааны бүлийн энэ ургамлын ашигтай чанаруудыг дутуу үнэлж болохгүй. Сүүлийн үеийн мэдээллээс харахад энэ амтлагчны найрлаганд ордог куркумин нь хавдрын эсийг дарангуйлдаг аж.
Ашигтай тал:
-Бие махбодыг цэвэрлэнэ.
-Хоол боловсруулах үйл явцад эергээр нөлөөлнө.
-Үрэвслийг дарна.
-Детокс, цөс хөөх үйлдэлтэй.
-Хүчтэй антиоксидантад тооцогддог.
-Арьсны байдлыг сайжруулна.
-Бие махбодын хамгаалах хүчийг сэргээдэг.
-Жин хасахад ашигладаг.
Ямар хоолонд хийх вэ:
-Шөл
-Рагу
-Цагаан будаа
-Плов
Мугваа буюу шар дэр
Ханиад томуу, хоолойн өвдөлтийн үед тустай амтлагч.
Ашигтай тал:
-Гэдэс цэвэрлэнэ.
-Хор, бохирдлыг гадагшлуулна.
-Жин хасахад тустай.
-Антиоксидант үйлдэлтэй.
-Дархлааг бэхжүүлнэ.
-Ханиад, ханиалганд тустай.
Ямар хоолонд хийх вэ:
-Шарсан болон жигнэсэн ногоо
-Махан хоол
-Загасаар хийсэн хоол
-Сүмс
-Шөл
-Рагу
1 comment
Ку – ка- рэ-к уу уу у.