2020 оны 04 сарын 01-нээс хойш импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой боллоо. Мэдээллийг ebarimt апп дээр холбосон байна. Уг мэдээллийг 10 дугаар сарын 19-ны даваа гарагт 11:30-д Монгол ньюс хэвлэлийн төвд олон нийтэд өгөх аж.
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ хамтран импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжийг нээлттэй болгож байгаа аж. Осолд орж, эвдэрсэн автомашин худалдан авч, өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх боломж бүрдэж байгаа юм.