14 ЖИЛИЙН ТУРШЛАГА

Зун цаг ирж оюутан сурагчдын амралт эхэлж байгаа энэ үед хүн бүр хүүхдээ хаана амраах вэ, бас ч амралтаар нь нар салхинд амраангаа цагийг ашиглаад юм сургаад авъя гэсэн эцэг эхчүүдийн өмнөөс Зуны сургалтуудыг судалсны эцэст English Storm гэх Англи хэлний Зуны Вакум сургалттай зусланг сонгон танилцуулж байна.

– Сайн байна уу? Гантуяа багшаа! Танайх зуслангийн сургалтаа хэзээ эхлэх вэ? Энэ эрчимжүүлсэн сургалтаа 2002 билүү 2003 онд танайхыг үүсгэн санаачилсан гэдэг. Зуслангийн вакум сургалт, ер нь эрчимжүүлсэн сургалт гэж ямар сургалт болох тухай ярьж өгнө үү!

Тиймээ English Storm төв нь 2002 онд Монголд анх удаа “Эрчимжүүлсэн бүтэн өдрийн анги”, “Вакум сургалт”, “Зуслангийн сургалт”-ыг үүсгэн байгуулж байлаа. 2007 он гартал нийгэм, хүмүүс ойлгож хүлээн авч чадахгүй бэрхшээлтэй байлаа. “Өдөр бүр арван цагаар уу? Тэглээ ч бүтэн жилийн програмыг ганцхан сард хүн сурах уу? гээд маш их гайхдагсан.

Сайн зүйлд садаа бэрхшээл байвч урагшилдаг, дэвшдэг. Сайн мод сайн үр жимс өгдгийн адил одоо ч мянга, мянган хүмүүсийн талархлыг хүлээсээр тасралтгүй 14 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

– Та сая сайн үр жимс гэж ярилаа л даа. Та бүхний олон жил хийсэн ажил үйлсийн үр дүн нь сайн үр жимс болон ургажээ гэсэн үг үү, онцолбол?

За шууд утгаар нь ингэж ойлгож болно оо. Монголдоо “Эрчимжүүлсэн аргачлал”, “Вакум сургалт” богино хугацаанд эрчимтэйгээр сургах цогц хөтөлбөр, заах арга зүй, гарын авлага, сурах бичиг. За даа ер нь манай хамт олон боловсролын салбарт англи хэл заах арга зүйд цоо шинэ дэвшилтэт хэлбэрийг бий болгосон гэдгийг итгэлтэй хэлмээр байна.

Сайн үр жимсний тухайд гэвэл, мэдээж манай эрчимжүүлсэн сургалтын арга, хүн бүрт Англи хэлийг чанартай эзэмшүүлье гэсэн багш нарын маань чин сэтгэл, олон жилийн сургалт туршлага мэдээж энэ бүхний эцэст чанарын баталгаа болсон үр дүн.

Манай заах арга зүйн төгс баталгаа бол үр дүн юм. Манайхыг зорьсон бүгдийг бид чанартай үр дүнтэй сургадаг. хүмүүсийн цагийг хэмнэж, зорьсон зорилгод нь хүртэл сургаж чаддаг учраас бүх хүмүүс “ English Storm” хамгийн чанартай нь гэж зорьсоор ирдэг. Энэ л манай тарьж ургуулсан сайн үр жимс нь юм.

– “English Storm”-ийн Хүүхдийн анги, Оюутан, залуусын анги, Насанд хүрэгчдийн ангиуд байдаг тухай сонссон. Заах арга зүйн хувьд ялгаатай юу?

Зуслангийн сургалт маань “Хүүхдийн анги”, “Өсвөр насны анги”, “Оюутан, насанд хүрэгчдийн” гэсэн ангиуд бий. Заах аргын хувьд ангиуд ялгаа байхгүй өгөгдсөн програмын дагуу заана. Харин хичээлийн бие даалт зэргийг насны ангиллаар нь харгалзан ачааллыг нь багасгаж заадаг.

Бүтэц зохион байгуулалтын хувьд:

  1. Анхан шат-Дундын дээд шатны Вакум I
  2. Хүүхдийн анги /10-13 нас/
  3. Өсвөр насны анги /13-17 нас/
  4. Насанд хүрэгч оюутан залуусын анги /18 нас дээш/
  • Гүнзгий шатны анги “Вакум II”

Энэ жил хамгийн эхний ангиуд 6-р сарын 08-нд гарна. Өвөрхангай, Дорноговь, Эрдэнэт, Дорнод, Хөвсгөл, Дархан, Ховдоос хүүхдүүд захиалга өгсөн байна.

 

Вакум-2 сургалтынхаа тухай тодруулж өгнө үү. 2-р шатанд хэр их хүүхдүүд бүртгүүлж байна. Ач холбогдол их биз.

 Энэ аргачлалаар сурсан хүүхдүүдийн зорилго нь IELTS-TOEFL өөр бусад гадаад дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт л тэнцэх зорилготой байдаг бол арай бага насныхан Кембрижийн хөтөлбөртэй сургуулийн шалгалтанд бэлтгэх гэж ирдэг. Вакум-2 буюу Зуслангийн Гүнзгий шат нь энэ жил нилээн эрт гарахаар байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн жил Вакум-1д суусан олон хүүхэд залуус Вакум-2т суралцах захиалга өгч байгаа.

Оочер дугаар их байгаа. Энэ тун сайхан асуулт байна. Одоо яг үнэн сэтгэлээсээ, өөрийн үр хүүхэд, ах дүү шигээ санаж сургах юмсан, өгөх юмсан гэдэг сэтгэлтэй хүмүүс ховор байна ш дээ. Манай төв шиг, манай багш нар шиг айлын хүүхэдтэй зууралддаг газар байхгүй л байгаа юм даа.

Бид өөрсдөө ийм өндөр шаардлага тавьдаг болохоор төгссөн хүүхэд бүр маань шалгалтандаа амжилттай тэнцэж заавал эргэж ирдэг л дээ.

Вакум-2-р ангид сурч Гүнзгий шатыг дуусгаснаар аль ч шалгалтанд тэнцэхээр бэлтгэгддэг, маш өндөр түвшний сургалт шүү дээ!

Боловсролын яамнаас гадаадын тэтгэлэгт хөтөлбөрийн төслийг илүү нээлттэй, шударга болгож байгаа юм байна лээ. Ийм боломжийг хэн алдахыг хүсэх билээ дээ.

Дарга нарын хүүхдэд л олддог. Зөвхөн сургийг нь дуулаад өнгөрдөг байсан. Засгийн газрын олон тэтгэлгүүд жирийн бидэнд олдохоор болж байна. Иймээс миний хүүхдийг сайн сургаад сайн шахаад өгөөрэй гэсэн эцэг, эх маш олноороо хандаж байгаа. Вакум-2 шатанд манайхыг төгссөн хүмүүс л тэнцдэг дээ. Тэгэхээр ноднин төгссөн хүүхэд залуус, Гүнзгий шатанд суралцахыг хүссэн хэн боловч яараарай. Тун цөөхөн хүн дутуу байгаа шүү.

Танайд сурсан хүүхдүүд англи хэл сурах их сонирхолтой болдог гэсэн. Энэ талаараа тодорхой ярина уу?

 Олон айлын, янз бүрийн сургалттай сургуулиудаас ирж байгаа сурагчид хүүхдүүдийн дотор зарим нэг нь англи хэлийг сураад гадаадад сургуульд явах зорилготой нэгэн байхад нилээн эрх танхи өссөн англи хэл сурах сонирхолгүй хүүхдийг эцэг эх нь сайн сургадаг газар гэсэн,  хүүгий минь, охиныг минь сайн сургаад өгөөч гээд ирсэн хүмүүс ч байдаг. Тийм хүүхдийг хүртэл англи хэл сурах сонирхолтой, бүр сууж сураагүй хүүхэд өрөөндөө ороод ээжээ ааваа хичээлээ хийлээ гэдэг болгодог доо. Хүүхдүүдийг цаашид сурах арга барилыг, хүсэл эрмэлзлэлийг, хамгийн гол нь бие даан юмыг хийх, сууж сурах, амьдрал дээр англи хэлээ хэрэглэж чаддаг болгодог.

Зарим эцэг эх ид шидтэй гэж хүртэл хэлдэг юм. Бүүр баярлачихсан хүү маань олимпиадад орлоо, хүүхэд маань сургуульдаа номер1 боллоо гээд л ирдэг дээ. Тэгээд манай энэ сургалтын сайн сайхан үр өгөөжийг мэдсэн хүмүүс нь эргээд дүүг нь, ахыг нь, найзыг нь сургана гээд ирдэг. Ер нь манай төвд суралцагсдын 80% амнаас ам дамжсан яриагаар ирдэг дээ. Энэ л манай чанартай, үр дүнтэй сургах гэсэн чин хүсэлтэй хамт олны маань ажлын үр дүн юм шүү дээ.

English Storm төвийг маш өндөр шаардлага тавьдаг, цоо шинэ аргачлал заах арга нь нууц байдаг тийм ч учраас бусад Вакум төвүүдээс илүү чанартай байдаг гэж сонссон. Тэр талаар……..

Тиймээ. Манай эрчимжүүлсэн аргачлалын гол мөн чанар нь өөрсдийн бий болгосон хялбар аргачлалаар, богино хугацаанд ойлгомжтой үр дүнтэй зааж, Англи хэлийг чадвар болгон олгодогт оршиж байгаа. Хамгийн гол нь хүн бүрт хүрч заадаг хэрэглээний чадвар олгох гайхамшигтай сургалт юм. Багш нартаа эзэмшүүлсэн тусгай заах аргачлал, сургаж байгаа хүүхэд бүртээ эзэмшүүлье гэсэн чин эрмэлзлэл, хаа ч байхгүй чанартай программ зэрэг олон цогц үйл ажиллагааны үр дүнд сургалтаа явуулдаг.

Мэдээж, бид энэ эрчимжүүлсэн “Вакум сургалт”-ыг үүсгэн байгуулахдаа чанарыг эрхэмлэж, үр дүнг тугаа болгосон учраас бүх талаараа давуу, бүр 100 хувь гэж итгэлтэй хэлж чадна шүү! Учир нь 14 дэхь жилдээ хурдан хялбар, ойлгомжтой үр дүнтэй гэсэн зорилтын дагуу чанараа сайжруулсаар ирлээ.

Хамгийн гол нь бид уран цэцэн үг рекламаар хүмүүсийг татах биш үйл ажиллагаа, баримталдаг зарчмаараа ялгардаг юм. Та бүхэн мянга сонсохоор нэг удаа ирээд үзээрэй!  Энд та өөрийгөө өөрчилж, зорьсон зорилгодоо хүрч чадна гэдгийг бид амлаж байна. Таны цаг зав, мөнгө санхүүг хэмнэж чаднаа.

– Танайх Зуслангийн Вакум сургалтаас гадна хотод өөр сургалт явуулдаг уу?

Тэгэлгүй яахав. Зуслангийн Вакумд суралцах боломжгүй, хотод сурахыг хүссэн хүмүүст Танхимын Бүтэн өдрийн 1, 2 түвшний сургалт, Хагас өдрийн анги, Оройн цагийн ангиуд тохиромжтой.

Бүтэн өдрийн I түвшний сургалтанд Анхан шатнаас Дундын дээд шат хүртэл өдөрт 10 цагаар, 1 сарын хугацаанд нийт 220 цагийн хичээл, 3 түвшний мэдлэг чадвар, Бүтэн өдрийн II түвшний сургалтанд Дундын дээд Гүнзгий шатны мэдлэг чадвар мөн өдөрт 10 цаг, сард нийтдээ 220 цагийн хичээл, Хагас өдрийн сургалтанд 2 түвшний мэдлэг чадвар, 110 цагийн хичээл ордог.

Цаг зав багатай, ажлынхаа хажуугаар оройн цагаар манай төвийн өвөрмөц аргачлал, системтэй хөтөлбөрийн дагуу англи хэлээ сайжруулъя гэсэн хүмүүст зориулсан цагийн ангиуд хичээллэж байгаа.

Та Зуслангийн вакум сургалтанд сурахыг хүсч буй хүүхэд залуустаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

Оюутан сурагч, залуусдаа хэлэхэд энэ ховор боломжийг ашиглаарай.

Таны хүүхэд олон жил үзсэн Англи хэлээрээ ярьж чадахгүй л байгаа бол бидэнд ханд! Та бүхэн төгс Англи хэлний чадвартай болж хүссэн гадаад дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсч байна уу? Та хүүхдээ дагуулаад хүрээд ир. Бид таны хүүхдийн англи хэлний түвшинг үнэн зөв тогтоож, эрчимжүүлсэн аргаар төгс сургаад өгье. Харин та бүхэн өөрөөсөө тэсвэр тэвчээр гаргаарай гэдгийг дахин хэлье. Хүүхдүүдээ, Англи хэлний зуслангийн зугаатай сургалтандаа яаран ирээрэй!

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Төв шуудангийн ард, “Раашбулаг төв”-ийн 2 давхарт 203 тоот

Утас: 7000-32333, 99716070

www.facebook.com/Englishstorm2002

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн