Улсын Онцгой комиссийн шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр/ хөөрнө. Тус транзит нислэгээр 250 гаруй иргэн эх орондоо ирнэ.
УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Сөүл рүү хоёр нислэг, Токио руу нийт дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна.
Энэ сард үйлдэх нислэгүүд
- Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа одоогоор тодорхойгүй байна.