Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “20:00 цагаас хойш нийслэлийн хэмжээнд санал хураалтын дүн нэгтгэгдэж, урьдчилсан байдлаар гараад байна.
Өнөөдөр нийслэлийн 453 хэсэгт сонгуулийн санал хураалт зохион байгуулагдсан. Санал хураалтын ирцийн эцсийн мэдээ СЕХ-нд яг одоо нэгтгэгдэж байгаа.
Энэ удаагийн сонгууль нь сонгогчдын ирцийн босго байхгүй бөгөөд санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчид нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдож байна” гэв