ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан Хавдар судлалын үндэсний төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Г.Үнэнбат нар хамтарч таван настай охинд элэгний хавдрыг хэсэгчлэн тайрах хагалгаа хийжээ.
Таван настай охины хувьд өөр шалтгаанаар ЭХЭМҮТ-д хандсан бөгөөд энэ үед хавдар нь оношлогдож, цаг алдалгүй нарийн мэргэжлийн тусламж авч, өвчнөө анагаасан байна. Хагалгаа амжилттай болж охин эрүүл болж эмнэлгээс гарчээ.