АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан хэрэгт холбогдсон Д.Батбаярыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Улмаар түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.