Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” сэдэвт хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” уриан дор нэгдсэн 200 гаруй эхчүүд эмэгтэйчүүд тус хурлыг зохион байгуулсан бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй өрсөлдөгчдөд зөв шударгаар өрсөлдөхийг уриалж, хэн нэгнийг гүтгэн доромжлохгүй байх, ард иргэд болон хүүхэд залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж эв эеийн хичээж соёлтой өрсөлдөхийг уриалсан юм.
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийг айдас хүйдэст автуулсан мэдээ мэдээллийг ил тодоор зарлаж залуусыг хүчирхийлэлд уриалан дуудсан шинжтэй мэдээ мэдээлэл ихээр гарах болсон. Энэхүү үзэгдэл нь Монголын түүхэнд нэгэн хар толбо болон үлдсэн долоодугаар сарын 1-ний үйл явдлыг давтах нэгэн хөшүүрэг болохвий гэдэгт санаа зовинож буй эхчүүд ийнхүү өөрсдийн санаа бодол уриалгаа хүргэж буй нь энэ ажээ.
Эх сурвалж: http://shuum.mn/news/newsid/29789/catid/1