Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн ажил байдалтай танилцах үеэрээ Хэрлэн сумын гуравдугаар багт барьж буй Орон нутаг судлах музейн барилгын явцтай танилцлаа.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Ерөнхий сайд тус аймагт ажиллахдаа уг музейн шавыг нь тавьж байсан юм. Өнөөдрийн байдлаар барилгын суурь, каркас цутгалт, гадна инженерийн шугам сүлжээний ажил бүрэн дуусжээ. Гадна өрлөг, дотор сантехник зэргийн явц 45 хувьтай байгаа бөгөөд 12 дугаар сард ашиглалтад оруулах тухай гүйцэтгэгч “Монкон констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батбаяр танилцуулав.
Энэ үеэр Соёлын сайд С.Чулууны баталсан Музейн үзүүллэгийн үндсэн чиглэл, баримт бичгийг Соёлын дэд сайд М.Батбаяр Хэнтий аймгийн музейн захирал Н.Нямсүрэнд гардуулан өгсөн юм.
Соёлын дэд сайд М.Батбаяр Хэнтий аймгийн Соёл, урлагийн байгууллагын удирдлагууд, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид, МҮЭ-ийн салбар хороо, уран зургийн галарей зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцан, санал солилцлоо.