10.30 цагт: ҮСХ-ноос 2020 оны эхний 9 сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг 1212.mn болон facebook-ийн “Үндэсний Статистикийн хороо” хуудсаар дамжуулан танилцуулна.
11.00 цагт: МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Капитал” банкны дансанд байсан иргэдийн Нийгмийн болон Эрүүл мэндийн сангийн хөрөнгийн эрсдлийг бууруулах, өр төлбөрийг барагдуулах болон барилгын талбайд өдрөөр буюу цагийн ажил эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөлд үзлэг хийх талаар мэдээлнэ. Утас: 99027019
11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно. Утас: 98980404
12.00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Эрдэнэс Тавантолгой компанийн туслан гүйцэтгэгч, “ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ” ХХК-иас хууль бусаар халагдсан 10 ажилтан цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Төрийн ордонд
09.30 цагт: “Үндсэн хууль” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.
11.30 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.