Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 14 дэх жилдээ зохион байгуулж буй “ICT EXPO-2020” үзэсгэлэнд Голомт банк арилжааны банкнуудын цор ганц төлөөлөл болон ивээн тэтгэгчээр оролцож байна.
Харилцагчдынхаа цаг завыг хэмнэх, амьдралын хэв маягт нь нийцэх хиймэл оюун ухаанд суурилсан дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, банкны салбарт технологийн хувьслыг өрнүүлж буй Голомт банк тус үзэсгэлэнд жил бүр шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцуулсаар ирсэн билээ. Энэ жилийн үзэсгэлэнд Голомт банк салбартаа дахин шинэ үйлчилгээнүүдийг анхлан нэвтрүүлснээ танилцуулсан юм.
Тухайлбал:
- Мэдээллийн өндөр нууцлал бүхий тоон гарын үсэг – Зээлийн үйлчилгээ авахдаа өөрийн биеэр банканд очин гарын үсэг зурах шаардлагагүй боллоо
Харилцагчийн хувийн мэдээллийг найдвартай хамгаалах сим картанд суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг онцолж байна.
Мобиком корпораци болон “TridumKey” ХХК хамтран гаргасан сим картан дээр суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг Голомт банк салбартаа анхлан нэвтрүүллээ.
Ингэснээр Голомт банкны харилцагчид банкнаас цалингийн буюу дижитал зээл, хадгаламж барьцаалсан зээл авахдаа өөрийн биеэр банканд очин гарын үсэг зурах шаардлагагүй боллоо.
- E-Mongolia төрийн нэгдсэн системийг банкны системтэй холболоо
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас танилцуулаад буй төрийн 181 үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia системийг банкны системтэй холбосноор Голомт банкны харилцагчид Интернэт банк, Смарт банкны нэвтрэх нэр /login/-ээр тус системд нэвтрэн үйлчилгээг авах боломжтой боллоо. E-Mongolia систем нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг гар утас, компьютер, таблет зэргээс ердөө тавхан минутыг зарцуулан авах боломжтой болсноороо ихээхэн давуу талуудыг харилцагчдад олгож буй юм.
- Банкны салбарт очилгүйгээр тухайн байгууллагаасаа банкны тодорхойлолт, дансны хуулгын мэдээллийг онлайнаар авах боломжтой боллоо
Банкны тодорхойлолт, дансны хуулгын мэдээлэл зэрэг хувийн нууцтай холбоотой мэдээлэл шаардлагатай болох үед иргэд тухайн мэдээллээ банкнаас аван өөр нэг байгууллагад өгөх болдог. Гэтэл энэ процесс нь цаг хугацаагаа алдах, төлбөр төлөхөөс авахуулаад хувийн нууц мэдээллээ алдах өндөр эрсдэлтэй тулгардаг. Тэгвэл Голомт банк Жамуха платформ буюу Блокчэйнд суурилсан шийдлээр энэ асуудлыг шийдэх технологийн шийдлийг банкны салбарт нэвтрүүлж, монголчуудынхаа хөгжүүлсэн системийг амьдралд бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ. Ингэснээр иргэд заавал банкны салбар дээр очих шаардлагагүйгээр тухайн байгууллага дээрээ онлайнаар нууцлалын өндөр хэлбэрт баталгаат үйлчилгээ авах боломжтой болж байна. Нөгөө талдаа энэхүү системийг ашиглаж байгаа байгууллагуудын хувьд уг платформоор дамжсан мэдээлэл нь үнэн зөв, баталгаатай гэдэгт итгэж болохуйц найдвартай эх сурвалж болж өгөхөөрөө давуу талтай юм.
- Open Banking
Бизнесийн байгууллагуудын төлбөр тооцоог дараагийн түвшинд аваачсан Open Banking үйлчилгээг танилцууллаа.
Түүнчлэн хиймэл оюун ухаанд суурилсан Шинэчлэгдсэн Дижитал банк 5.0 үйлчилгээний шинэлэг боломжууд, Монголын анхны шинэ үеийн дижитал хэтэвч SocialPay, 7-22 насны хүүхэд залууст зориулсан, олон улсын эрхтэй The Color Card бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ энэ удаагийн үзэсгэлэнд онцолж байна.
“ICT EXPO-2020” үзэсгэлэнгийн үеэр буюу энэ сарын 9,10,11-ний өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхим дахь Голомт банкны booth-ийг зорьсноор хүүхэд залууст зориулсан The Color Card-ыг үнэ төлбөргүй авч, SocialPay аппликэйшнийг нээлгэн QR Code уншуулаад урамшуулалтай бэлэгний эзэн болох боломжтой юм.