Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 677 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын тоо 316 боллоо.Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 380 мянган хүн шинээр халдвар авч, найман мянга гаруй хүн эндcэн байна. Харин 221 мянган хүн эдгэрчээ.
Л.Баяр