Японд сүүлийн гурван сарын дотор дэлгүүрээс бүтээгдэхүүн хулгайлах тохиолдол огцом нэмэгджээ. Хулгай нэмэгдэх болсон нь саяхан төрөөс Япончуудыг дэлгүүрээр үйлчлүүлэхдээ цүнхтэйгээ орохыг зөвшөөрсөн хууль баталсантай холбоотой гэнэ.
Шинэ хуулиар худалдаа эрхлэгчид гялгар тороо хоёр иенээр зарах үүрэг хүлээсэн байна. Энэ байдлаар иргэд дэлхийгээ бохирдуулж байгаа гялгар уутны хэрэглээнээс татгалзана гэж улстөрчид үзжээ. Өөрөөр хэлбэл япончууд дэлгүүрээр үйлчлүүлэхдээ олон удаа ашиглаж болох цүнх, тортойгоо ирнэ гэж тооцоолсон гэнэ.
Үнэхээр ч Засгийн газрын төлөвлөснөөр гялгар торны эрэлт буурч, хүмүүс эко цүнх, тор барих нь нэмэгдсэн гэнэ. Гэтэл энэ шийдвэрт нэг сөрөг тал ажиглагдаж эхэлсэн нь дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүний хулгай их гарах болсон гэнэ. Худалдааны байгууллагын ажилтнууд энгийн худалдан авагчид дундаас хулгайчийг олоход их төвөгтэй.
Зарим нь дэлгүүрүүдээс бүтээгдэхүүний сагс хүртэл аваад гарчихдаг. Гэтэл энэ нь хээн зуун иений үнэтэй байдаг гэжээ. Тиймээс хулгайг бууруулах зорилгоор Японы ашгийн төлөө бус байгууллага “шоппинг ёс зүй”-г гаргаж, зохих зөвлөмжтэй плакатуудыг нааж байна. Тухайлбал худалдан авагчдыг касс хүртэл цүнх, тороо нээхгүй байхыг зөвлөжээ.