Өнөөдөр 2020 оны 10-р сарын 09-ний 13:30 цагт Афганистан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Энэ нь аравдугаар сард иргэдээ татан авч буй 5 дахь удаагийн тусгай үүргийн нислэг юм. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр 263 иргэн эх орондоо ирж байна.
Тусгай үүргийн нислэгээр ирж буй зорчигчдыг болон зорчигчдын ачаа тээш, карго ачаанд эцсийн халдваргүйжүүлэлт хийх ажлыг ЗӨСҮТ-ийн Төлөвлөлтийн багийн ахлагч Ц.Энхбаяр болон хариу арга хэмжээний 1 дүгээр багийн ахлагч Г.Ганбилэг нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулан ажиллаж байна. Халдваргүйжүүлэлт болон иргэдийг тусгаарлах байр руу тээвэрлэх ажил үргэлжилж байна.