Нобелийн долоо хоног эхэлж эздээ тодруулж байгаа билээ. Тэгвэл уран зохиолын салбарын 2020 оны Нобелийн шагналын эзэн тодорлоо. Тодруулбал өдгөө 77 настай АНУ-ын яруу найрагч Луиза Глюк уран зохиолын салбарын 2020 оны Нобелийн шагналын эзэн боллоо.

Луиза Глюк 1943 онд Нью-Йоркт еврей цагаачдын гэр бүлд төрсөн бөгөөд Йелийн их сургуульд англи хэлний профессороор ажиллаж байв. Тэрбээр анх 1968 онд “Firstborn” /Анхны хүүхэд/ шүлгийн номоо гаргаж, 1993 онд “Зэрлэг цахилдаг” бүтээлээрээ Пулитцерийн шагнал, 2014 онд Үндэсний номын шагнал хүртэж байжээ.

Энэ шагнал бий болсноос хойш 116 зохиолч шагналтан болсны 16 нь эмэгтэйчүүд. Шагналтнуудын тоонд дэлхийд нэртэй зохиолчид: Рабиндранат Тагор (1913), Анатоль Франс (1921), Бернард Шоу (1925), Томас Манн (1929), Герман Гессе (1946), Уильям Фолкнер (1949), Эрнест Хемингуэй (1954), Пабло Неруда (1971), Габриэль Гарсиа Маркес (1982) нар байгаа юм.

Зарчмаар бол зохиолчид утга зохиолын салбарт оруулсан хувь нэмрээрээ шагнал авдаг. Гэхдээ, есөн зохиолч тодорхой нэгэн бүтээлдээ шагнал хүртэж байжээ. Жишээлбэл, Томас Манн “Будденброки” романаараа; Жон Голсуорси “Форсайтын туульс”-даа (1932); Эрнест Хемингуэй “Өвгөн ба тэнгис” тууждаа; Михаил Шолохов 1965 онд “Дөлгөөн Дон” романдаа Нобель авч байлаа.

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн