Улсын хэмжээнд 2019 оны эцэсттоологдсон төллөх насны нийт 31.0 сая хээлтэгч малын 23.9 сая (77.0%) нь 2020 оны эхний 9 сард төллөсөн байна. Эм хонины 81.1 хувь, эм ямааны 74.5 хувь, үнээний 72.8 хувь, гүүний 65.6 хувь, ингэний 47.9 хувь нь төллөжээ.
Гарсан төлийн 95.7 хувь буюу 22.9 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 128.5 (0.6%) мянгаар буурсан байна.
Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон 31.0 сая эх малын 325.3 мянга (1.1%) нь 2020 оны эхний 9 сард хорогдсон байна. Хөвсгөл, Төв, Архангай аймгуудад хээлтэгч мал 41.3-93.1 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 54.0 хувийг эзэлж байна. Харин 33.7 мянган толгой хээлтүүлэгч мал хорогдсоны 15.0 мянган ухна, 14.9 мянган хуц, 2.7 мянган бух, 1.1 мянган азарга, 19 толгой ат байна.
Улсын хэмжээнд 2020 оны эхний 9 сард 37.0 мянган мал өвчнөөр хорогдсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.4 (6.1%) мянгаар буурсан байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо