Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 9 дүгээр сард ажилгүй 4.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.4 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 9 дүгээр сард нийт 1.7 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 456 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 2.6 (35.7%) мянган хүн, ажилд зуучлагдан орсон иргэд 1.0 (42.5%) мянган хүн, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.0 (35.0%) мянган хүнээр буурчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 9 дүгээр сарын эцэст 27.5 мянга, үүнээс 17.8 (64.8%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.7 (35.2%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо