2020-10-08 13:231min00

Улсын хэмжээнд 57.4 мянган хүүхэд мэдэлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурчээ

unnamed (2)

Улсын хэмжээнд 2020 оны эхний 9 сард 57 056 эх амаржиж, 57 490 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1 025 (1.8%)-аар, төрсөн хүүхэд 1 035 (1.8%)-аар тус тус буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр буурсан байна.

1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Дорнод, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Баянхонгор аймагт улсын дунджаас 0.1-2.3 пунктээр дээгүүр, бусад аймагт 1.3-8.4 пунктээр доогуур байна.

Нас баралт 11 998 болж, өмнөх оны мөн үеэс 725 (5.7%)-аар буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 17.2, нас баралт 3.6, ердийн цэвэр өсөлт 13.6 байна. 1000 хүнд ногдох нас баралт өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй