Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигийн дагуу энэ жил “Мод тарих үндэсний өдөр” 2020 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдөр тохиож байна.
Намрын улиралд мод тарих нь модны өсөлт тайван байдалд шилжиж тарих үед үндэс гэмтэхгүй, чийгийн алдагдал бага байх тохиромжтой хугацаа юм. Иймд ард иргэд албан байгууллага, аж ахуйн нэгжийг “Мод тарих үндэсний өдөр”-т нэгдэхийг уриалж байна.