Цусны бүлгээр нь хүмүүсийн мөн чанарыг илтгэх олон зүйлийг хэлж болдог аж.
1-р бүлгийн цустай
Эрчүүд: Нэг үгээр тодорхойлвол тэд анхны харцаар эхэлж дурладаг зантай “Казанова” буюу хүүхэмсэг төрлийн эрчүүд байдаг гэнэ. Ийм эрчүүд өөрийнх нь байлдан дагуулах авьяасыг тодруулж өгдөг тийм бүсгүйчүүдийг хайрладаг. Дурласан эмэгтэйдээ өөрийн зүрх сэтгэлээ өгч, гараас нь хөтлөхөд бэлэн байдаг. Гэвч уг романтик хайр дурлал нь төд удалгүй замхарч алга болдог гэмтэй. Хэрэв нэгэнт ийм эрэгтэйн эхнэр болсон л бол тэд хэзээ ч сэтгэл нь гонсойхгүй аж. Учир нь нэгдүгээр бүлгийн цустай эрчүүд маш сайн хань болдог.
Эмэгтэйчүүд: Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Хэрээс хэтэрсэн их сексийг ердөө ч ойлгодогггүй, таашаадаггүй. Ийм бүлгийн цустай эмэгтэйчүүд эрэгтэйнхээ хүч тамирыг нь хялбархан барчихдаг. Тэд дур булаам хэдий ч маш хартай. Эдгээр эмэгтэйчүүдийн хос нь өөрт нь үнэнч гэдгээ цаг ямагт нотлон харуулж байх шаардлагатай. Хүнийхээ хувьд их нээлттэй энгийн. Бусдад баярлаж гомдохдоо амархан. Гэхдээ хамгийн сайн ээж, сайн хань сайхан гэрийн эзэгтэй нар байдаг.
2-р бүлгийн цустай
Эрчүүд: Энэ бүлгийн цустай эрчүүд бүрэг ичимхий байдаг. Тэд өөрсдийн мэдрэмжээ хөнгөхөн хүрэлцэх төдийд болон харцаараа илэрхийлдэг. Хэрэв та ийм эртэй дэр нэгтгэсэн бол түүнд үнэнч байж, түүнийг бүхий л амьдралынх нь туршид итгэл дүүрэн байлгаарай. Энэ бүлгийн цустай эрчүүд гэрийн сайн эзэн байдаг. Тэд бүхнийг мэдэх гэдэг. Энэ нь уйтгар гуниг, уур бухимдлыг дууддаг байж болох юм. Тэд бас сургамжлагч байдаг. Хэрэв гэр бүлд нь хэцүү асуудал үүсэхэд бүгдийг буцааж хэвэнд нь оруулахыг хичээнэ.
Эмэгтэйчүүд: Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд итгэлтэй, даруухан, арвич хямгач хүмүүс байдаг. Тэд гэр бүлийн аз жаргалыг үргэлж эрхэмлэдэг. Гэхдээ тэдний ямар байдалтай биеэ авч явах, ямар эзэгтэй байх нь нөхрөөс нь ихээхэн шалтгаалдаг. Хэчнээн хүссэн ч та ийм сайн эхнэрийг олж чадахгүй. Тэд маш халамжтайн дээр хамгийн чухал нь маш үнэнч эмэгтэйчүүд юм. Гэхдээ тэд хүнд итгэдэггүй, хааяа үндэслэлгүй харддаг, мөн заримдаа бүрэг ичимхий болон хувирчихна. Ийм төрлийн эмэгтэйчүүдээр хайрлуулна гэдэг хэцүү бөгөөд тэд хэзээ ч эхлээд сэтгэлээ нээдэггүй.
3-р бүлгийн цустай
Эрчүүд: Тэд сэтгэл татам бөгөөд Дон Жуан хэмээн хочлогддог. Ийм эрчүүд ямарваа нэгэн дурлалын адал явдлаас хол байх чадваргүй байдаг. Яагаад гэвэл тэд хайр гэдэг зүйлээс айдаг. Түүний амьдралын хань нь ямар ч үед түүнд тус дэм болох тийм эмэгтэй байх ёстой. Энэ бүлгийн цустай эрчүүд эхнэртээ эелдэг зөөлнөөр ханддаг. Өөрийн дураар байх дуртай. Аливаад дур зоргоороо ханддаг төдийгүй эхнэрээ араар нь тавих магадлал өндөр. Энэ нь түүний хөнгөмсөг бас эрх чөлөөтэйгээр амьсгалдаг зантай нь холбоотой.
Эмэгтэйүүд: Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд маш тогтворгүй зантай байдаг. Тэд нөхрийнхөө анхаарал халамжгүйгээр байж чаддаггүй. Хэрэв нөхөр нь халамж анхаарал тавихгүй байвал удаан бодохгүйгээр гэрээсээ шууд л яваад өгдөг. Тэд өвөрмөц, бусдаас ялгарах гэдэг зан араншинтай. Энэ зан чанараас нь болж түүний хос өөрт нь үнэнч эсэхэд эргэлзэхэд хүргэдэг. Тэгвэл эргэлзэх хэрэггүй. Эдгээр эмэгтэйчүүд үнэнч байдаг гэнэ.
4-р бүлгийн цустай
Эрчүүд: Энэ бүлгийн цустай эрчүүд гол төлөв хамаатан садан болон гэр бүлийнхнээрээ дамжуулж эмэгтэй хүнтэй танилцдаг. Гэхдээ тэд хань болох бүсгүйгээ өөрсдөө олж сонгох дуртай. Өөрийн сонгосон бүсгүйдээ маш их сэтгэл хөдлөлөөр ханддаг. Ийм бүлгийн цустай эрчүүд яг л соронзон мэт эмэгтэйчүүдийг өөртөө татдаг. Хайртай бүсгүйгээ хялбархаан өөртөө татах чадвартай. Тэд эмэгтэй хүнийг хайрлаж хүндлэхдээ хэнийг ч дагуулахааргүй мэдрэмжтэй. Мөн эмэгтэйчүүдийн хүрээлэлд байхдаа түүнд үргэлж таатай санагддаг ч тэр болгонд татагдаад байдаггүй.
Эмэгтэйчүүд: Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд санхүүгийн тогтвортой байдлыг эрж хайдаг, ер нь л харамч талдаа. Гэр бүлийн маргаантай асуудлыг эмзэгээр тусгаж авдаг. Эр нөхөртөө буулт хийдэггүй. Хэрэв салахаар болбол өөрийн гэсэн юмаа хэзээ ч алддаггүй. Тэдний сексийн чадварыг хэнтэй ч зүйрлэшгүй. Эрчүүдийн анхаарлын төвд ямагт байдаг ч харин тэднээс зөвхөн цөөхөнд нь л анхаарал хандуулж чаддаг байна. Тэд шаардлага өндөртэй, өөртөө дээд зэргээр анхаарал тавьдаг. Хэрвээ өөрт нь бүхнээ зориулах тийм эртэй таарсан бол энэ бүсгүйчүүд бүх зүйлийг эрэгтэйнхээ гарт өгөхөд бэлэн байдаг гэнэ.
Updown.mn