Өнгөрсөн амралтын өдөр Киргиз Улсад болсон парламентын сонгуулийг будилаантай гэж үзсэн тус улсын иргэд нийслэл Бишкек хотын төв талбайд жагсаж, улмаар төрийн ордон руугаа дайран орж, гал тавьсан билээ.
Тэгвэл иргэдийн энэ тэмцэл үр дүнгээ өгч Ерөнхий сайд Кубатбек Боронов огцорсныг “24.kg” сайт өчигдөр орой мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлж буйгаар Кубатбек огцрох өргөдлөө ерөнхийлөгчид өгчээ.