Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргасан тухай мэдээлэл нь Европын холбооны Хар жагсаалтаас гарсантай андуурагдсан хэмээн Гадаад харилцааны яамнаас залруулга хийлээ.
Ингэхдээ “Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд ЕХ-той хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу ЕХ-ны саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг ЕХ-ны Сангийн сайд нар энэ 6-нд гаргасан. Энэ нь ФАТФ-ын саарал жагсаалтаас өөр юм” хэмээн албан ёсны цахим хуудаснаа бичсэн байна.
Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад багтсаны улмаас энэ жагсаалтад мөн багтсан юм. ФАТФ-ын салбар хоёр хуралдаан энэ сарын сүүлээр Парист болохоор товлосон бөгөөд тэдгээр хурлаар эцэслэн манай улсыг гаргах эсэхийг шийдэх юм.
Л.Баяр