Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
“Аравдугаар сарын 06-наас сүүлийн хоёр хоногийн байдлаар 1281 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 1280 сорьцод корона вирус илрээгүй.
Харин нэг хүний сорьцод корона вирус илэрлээ. Энэ нь 2020.10.04 өдөр Алтанбулагийн боомтоор ирсэн 36 настай эрэгтэй ОХУ-ын иргэн тээврийн жолоочийн шинжилгээгээр коронавирус илэрлээ.
9-р сарын 2-нд Сиатл-УБ-ын онгоцоор ирсэн 57 настай эмэгтэй эдгэрч, өнөөдөр сувилалд шилжлээ. Монгол Улсад 315 тохиолдол батлагдсанаас 308 хүн эдгэрлээ. Эдгэрэлтийн хувь 98% байна” гэлээ.
Л.Баяр