УПЕГ: Хүүхдийн эрхийн зөрчил 2,5 дахин өссөн байна

Улсын ерөнхий прокурорын газраас прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийж байна.
Өнөөдрийн хурлаар Прокурорын байгууллагын 2020 оны 3 дугаар улирлын хяналтын ажлын мэдээг товч танилцуулав.
-Хяналт тавьсан зөрчлийн талаар гомдол мэдээлэл 19,8 %
-Зөрчлийн хэрэг 2%-иар өсчээ
-2019 гуравдугаар улиралд 24.575 зөрчлийн хэрэгт хяналт тавьж байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар 25046 хэрэгт
-Гомдол мэдээлэл өнгөрсөн жилийн мөн үеэр 19.8 %-иар өссөн
-Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт өнгөрсөн жилийн мөн үеэс 1.4 %-иар өссөн
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар зарим төрлийн зөрчлийн хэргүүд буурсан. Зарим нь өссөн байна. Ялангуяа зонхилон үйлдэгддэг зарим хэргүүд буурсан байна.
Үүнд:
– Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1 хувиар
– Хулгайлах зөрчил 42 хувиар,
– Хүний биед халдах зөрчил 10 хувиар
– Эрүүл ахуйн тухай хууль зөрчих зөрчил 57 хувиар тус тус буурсан бол
Зарим төрлийн зөрчлийн хэргүүд өссөн байна.
Үүнд:
-Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил, архидан согтуурахтай тэмцэх хууль зөрчих зөрчил тус тус 57%-иар
-Гэр бүл хүчирхийллийн зөрчил 27 хувиар
-Танхайрах зөрчил 47 хувиар
-Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2,5 дахин
-ОН-ийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 17 хувиар
-Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлж, саад учруулсан зөрчил 57 хувиар
-Архидан согтуурхсан зөрчил 57 хувиар тус тус өсчээ
-Авлига, алба тушаалын хэрэг 10 хувиар
-Хүрээлэн буй орчны эсрэг хэрэг 55 хувиар
-Хүн худалдаалах хэрэг 35 хувиар
-Мөнгө угаах зэрэг 11 хувиар
-Эрүү шүүлт тулгах хэрэг 5,8 хувиар тус тус өссөн.
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг 13 хувиар
-Хүүхдийн эсрэг хэрэг 15 хувиар,
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэл хэрэг 22 хувиар тус тус буурсан байна гэлээ.
Л.Баяр