Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт (2017.05.29-06.02) гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 30 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 26 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн бол одоогоор 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: АТГ