Өнөөдөр УИХ-ын хоёр Байнгын хороо хуралдаж, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар санал дүгнэлтээ нэгтгэнэ. Тухайлбал, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнээс гадна тус Байнгын хуралдаанаар мах бэлтгэл, махны үйлдвэрлэлд шалгалт хийх Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.