Францын Засгийн газар цар тахлын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд маргааш буюу мягмар гаригаас шилжинэ. Өнгөрсөн долоо хоногийн дундаас гурван төрлийн арга хэмжээг зохион байгуулж, бэлэн байдлын зэргээ нэмэгдүүлсэн. Гэвч ямар ч өөрчлөлт гараагүй тул дараагийн шатны арга хэмжээндээ бэлтгэж шилжиж байгаа нь энэ аж.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Парис хотын цэнгээн, ресторан, зоогийн газруудыг маргаашаас хаах эсэх асуудал яригдаж байна.
Ерөнхий сайдын ажлын албаны төлөөлөгч Жан Кастекс энэ талаар мэдээлэхдээ “Гэрээсээ ажиллах нь одоо Парис орчмын суурьшлын бүсэд урьд урьдынхаас илүү ач холбогдолтой” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Л.Баяр