Алан хядагчид залуужиж байна

2017-06-06 09:571min0
алан хядагчид

Оросын улс төр судлаач Александр Асафов бүх нийтээр нь, ялангуяа хүүхдүүдийг мөрдөх нь үр дүнтэй эсэхэд эргэлзэж байна. Тэрбээр “Энэ бол шалтгаантай нь биш, үр дагавартай нь тэмцэж буй л хэлбэр. Хэдийгээр сайдын хэлсэн үгэнд үнэний ор бий ч хүлээсэн үр дүнг авч ирэх нь юу л бол. Үнэхээр ч алан хядах ажиллагаа залуужиж байгаа нь үнэн. Гэхдээ л насанд онцгой анхаарал хандуулах хэрэггүй” хэмээн мэдэгджээ.

Түүний үзэж буйгаар залуу хүмүүс юманд илүү өртөмхий учраас хэт даврагчид болдог гэнэ. Гэхдээ тэднийг мөрдөж тагнаснаар асуудлыг шийдэхгүй гэжээ.

Тэгвэл Оросын алан хядах ажиллагааны сэтгэл зүйн салбарын мэргэжилтэн Игорь Карпов үүнтэй санал нийлэхгүй байна.

Түүний хэлж буйгаар Бавари мужийн Дотоод хэргийн сайд зөв байр суурь баримталж буй гэнэ. Үүнээс гадна энэ санаачилгыг дүрвэгчдийг их хэмжээгээр авдаг улс оронд хэрэглэх нь зүйтэй гэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй