2020-10-02 15:431min00

Бельгийн хааны нууц охин гүнжийн хэргэм хүртэх эрхтэй болло

870x489_0x101_detail_crop_20201002003749_bc67af07_f2b93d474a70f1c901d3e0b2be13c81d8d01c47a68d9ee8c616a497574e67902

Бельгийн хаан II Альбертын нууц охин Дельфина Боэль Брюсселийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр гүнж хэмээн нэрийдэх, хүүхдүүддээ цол хэргэмээ дамжуулах эрхтэй боллоо.

52 настай Боэлийн хүүхдүүд болох Жозефина, Оскар нар Бельгийн гүнж, ханхүү болж, тэдэнд одоо “эрхэм дээдэс” хэмээн хандах шаардлагатай болжээ. Харин Дельфина гүнж өөрөө Саксен-Кобург-Готын хаадын удмын овгийг авахаар болж байна.

“Хууль шүүхээр ялсан нь эцгийн хайрыг хэзээ ч орлохгүй. Гэхдээ шударга шүүх байгаа гэдэгт итгүүлэх болно” хэмээн өмгөөлөгч Марк Эйтендале мэдэгджээ.

Дельфинагийн ээж гүнгийн ахайтан Сибилл де Селис Лонгшам охиноо 18 нас хүртэл эцгийнх нь талаар нууж иржээ. Альберт хунтайж, гүнгийн ахайтан нар 16 жил уулзсан ч хунтайж охин Дельфинагаа өөрийнх гэж хүлээн зөвшөөрдөггүй байжээ.

Боэль 2013 оны зургадугаар сард шүүхэд хандсан ч хааны дархан эрхийн хүрээнд түүнийг шалгах боломжгүй байсан юм. Харин II Альберт хаан хүү Филипптээ хаан ширээгээ залгамжлуулсны дараа хэргийг шалгаж эхэлсэн. Энэ оны нэгдүгээр сард Дельфина ДНК-ийн шинжилгээгээр II Альберт хааны охин мөн болох нь батлагджээ.

 

mir24.tv/news

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй