Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажлын хүрээнд Эрчим хүчний чиглэлд томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ. Иймд газрын тос боловсруулах үйлдвэрийн удирдлагууд Эрчим хүчний сайдыг үйлдвэрийн талбайд ажиллах саналыг тавьсан. Эрчим хүчний сайд ойрын хугацаанд ажиллана гэдгээ мэдэгдсэн.
Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хувьд эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажлыг хийх ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “JMC Projects” компани шалгарсан байна.
Тус компани үйлдвэрийн талбайд иргэний барилга байгууламж буюу захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр, ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барих ажлыг гүйцэтгэнэ.
Мөн ажилчдын орон сууцны хотхоны нэгдүгээр ээлжийн барилга угсралтын ажлыг 2021 оны зургадугаар сард бүрэн дуусгах бол хоёрдугаар ээлжийн барилгыг мөн оны есдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба