Ирэх 2021 онд Монгол Улсын хувьд олон чухал үйл явдал тохиосон онцгой жил болох билээ. Тухайлбал, Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийг түүхт ой тохиох юм.
Засгийн газраас энэ хүрээнд улс орон даяар 2048 бөх барилдуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөж байна.
Мөн Биеийн тамир, спортын салбарын 100 жилийн ой, Монгол Улсын санаачлагаар зохиогдож буй олон улсын спортын “Залуучуудын ногоон наадам”, олон чухал арга хэмжээ болох учир одооноос шаардлагатай арга хэмжээг авах аж.