2025-10-04
   

Хайлт

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Дэлхийд
  • Эрүүл мэнд
  • Технологи
Бусад

Мэдээлэлзүй, математикийн олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд, багш нарыг хүлээн авлаа

2020-10-02 10:0611min
IMG_2251

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй тус газрын дарга нар мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиад болон математикийн олон улсын 61 дэх олимпиадад алт, мөнгө, хүрэл медаль авсан хүүхдүүдийг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтаар ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ олимпиадад оролцсон нийт хүүхдүүдэд баяр хүргэж, Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах IT инженерүүд болохыг хүссэн юм. Энэ чиглэлд агентлагийн зүгээс дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлээд гарын бэлэг гардуулан өгөв.

IMG_2225

Мөн тэрбээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлж буй E-Mongolia хөтөлбөр болон ICT EXPO-2020 үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг өгч, харилцаа холбооны сүлжээний компаниудын үйл ажиллагааг танилцуулсан юм.

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

ӨмнөхУргацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн онтой харьцуулбал хураан авах улаанбуудай 80 мянган тонноор илүү байна

ДараахНайман хувийн зээл авсан иргэдийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэхгүй

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан