“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” эхэллээ. Сүүлийн жилүүдэд залуучуудын дунд амиа хорлолт нас баралтын голлох шалтгаануудын нэг болж байна.
2019 онд нас барсан 15-19 насныхны 23.5 хувь буюу 4 хүн тутмын 1, 20-24 насны залуучуудын 24.2 хувь нь буюу 4 хүн тутмын 1, 25-29 насны залуучуудын 19.1 хувь буюу 5 хүн тутмын 1 нь амиа хорлон нас барсан байна.
Шалгалт шүүлэг, анги дэвшилт, санхүүгийн хомс байдал, нийгмийн харилцаа, бүтэлгүй хайр дурлал, шинэ газар нүүн шилжин амьдрах зэрэг сэтгэл зүйн олон дарамт шахалт оюутнуудад байдаг. Үүнээс үүдэн сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгт өртөх нь олонтаа тохиолддог ба энэ нь цаашлаад амиа хорлолтын суурь шалтгаан болдог байна.
Эдгээр сэтгэл зүйн дарамт шахалтыг зөвөөр даван туулж, стресс тайлах арга замд суралцсанаар оюутан таны СЭТГЭЦ ЭРҮҮЛ – БИЕ ЭРҮҮЛ байх болно.
1 comment
archaagui hymyys l amia horlono